Pages

Sunday, June 3, 2012

Д.Цогзолдорж начны нэрэмжит барилдаан болов

Дорнод аймгийн Дорнод нутаг дэвжээний бөхчүүдийн дөрөв дэх удаагийн барилдаан Чойбалсан хотод болжээ. Тус барилдаанд "Дорнод нутаг клуб" болон "Дорнод нутаг спортын нэгдсэн холбоо"-ны үүсгэн байгуулагч С.Отгонбаатар, "Дорнод нутаг спортын нэгдсэн холбоо" -ны тэргүүн, МҮОНТ-ийн “Чандман” студийн сэтгүүлч Д.Батжаргал болон улсын начин М.Чимэддорж, Ж.Гансүх нар уригдан, үзэж сонирхжээ. 
Барилдаанд аймаг цэргийн цолтой болон залуу 32 бөх зодоглосноос Халхгол сумын харъяат аймгийн начин Ш.Нямсайхан түрүүлж, Цагаан-Овоо сумын харъяат аймгийн арслан Г.Түмэнжаргал үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Хэрлэн сумын харъяат аймгийн арслан Б.Талынбүүвэй, Д.Цогзолдорж начны төрсөн дүү Д.Цолмондорж нар шалгаран үлдсэн юм. Өмнө нь болсон гурван барилдаан Г.Пүрэв-Очир, М.Чимэддорж, Ж.Гансүх нарын начингуудын нэрэмжит зохион байгуулагдаж байсан бол энэ удаагийн барилдаан Цагаан-Овоо сумын харъяат улсын начин Д.Цогзолдоржийн нэрэмжит болгон зохион байгуулсан юм. Д.Цогзолдорж начин 2006 онд  улсын харцага Т.Нармандах,  улсын начин Дугардоржийн Батбаяр нарыг орхин улсын заан О.Одгэрэлээр 5 давж улсын начин цол хүртсэн түүхтэй. Дараа дараагийн барилдаануудаа сумуудын нэрэмжит болгон зохион байгуулах ажээ.

3 comments:

  1. Online Casino South Africa | Online Casino Games & More - LCBet
    We offer the most exciting gaming and 카지노 entertainment around South Africa! Read our casino 바카라 사이트 reviews and play your favorite games dafabet with the best odds and start earning

    ReplyDelete
  2. Casino Hotel Las Vegas - MapYRO
    Find 의왕 출장안마 Casino Hotel Las Vegas, Las Vegas, NV, 전라남도 출장마사지 89109 location on MapYRO. 구리 출장마사지 Address, 9090 S. Las 김해 출장마사지 Vegas Blvd. South, 정읍 출장샵 Las Vegas, NV 89109, United States.

    ReplyDelete
  3. Casinos Near You in Jordan 6-reels & 12-reels | Air Jordan
    Find your air jordan 18 retro yellow suede shop next air jordan 18 retro men from me hotel stay near you in Jordan 6-reels & 12-reels. All-around air jordan 18 retro yellow suede super site top-rated hotels with world-class amenities, 24/7 show air jordan 18 retro yellow suede Casino 샤오미토토 and Spa and Casino.

    ReplyDelete